МИНИЙ САГС

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

HomeҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Монгол Амьдралын Дасгалжуулагч ХХК-ийн онлайн үйлчилгээний вэб хуудас MonicaBatsukh.com-д тавтай морилно уу.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Амьдралын Дасгалжуулагч ХХК (цаашид МАД гэгдэх) Monicabatsukh.com-н дэлгүүрээс худалдан авалт хийх, амьдралын болон бизнесийн дасгалжуулалт үйлчилгээ, туслалцаа авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

МАД-ын Monicabatsukh.com онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх болон амьдралын дасгалжуулалт авснаар та үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

 

МАД үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөх нь:

 1. Ерөнхий зүйл

Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Monicabatsukh.com-ийн үйл ажиллагааны аюулгүй, найдвартай байдлыг ханган, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан Хэрэглэгч өөрийн цагаа зохицуулна.

2. Онлайн дэлгүүр

MonicaBatsukh.com-ийн онлайн дэлгүүр нь цахим болон хэвлэмэл бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн захиалга хийж төлбөр гүйцэтгэсэн хүсэлтийн дагуу гүйцэтгэж зохицуулна.

3. Хэрэглэгчийн хандах, ашиглах эрх

Хэрэглэгч  Үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна. Хэрэглэгч нь вэбд бүртгэлтэй мэйл, нууц үгээрээ нэвтэрсний дараа худалдан авалт хийх боломжтой бөгөөд өөрийн нэвтрэх эрх болон нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.

4. Төлбөр тооцоо хийх

Та төлбөрөө дараахь байдлаар хийх боломжтой.

  •  УБ хот дахь утсаар холбогдож данс руу эсвэл бэлэн мөнгөөр гүйлгээ хийж болно.
  • Paypal-аар дамжуулж хийж болно.
  • Вэб хуудсаар дамжуулж онлайн төлбөр хийх хуудсаар хандаж болно.
  • Олон улсын банк хоорондох мөнгөн гуйвуулгаар дамжуулж шилжүүлгэ хийж болно.

5. Үйлчилгээ эрхлэгчийн эрх ба барааны тэмдэгийн тухай

Monicabatsukh.com-д зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж худалдааны тэмдэг, загвар дизайн, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.

6. Хамтран ажиллах

Нийгэмдээ эерэг нөлөөлөх хэрэгтэй юм хийх хүсэлтэй, шинэлэг сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүстэй ажиллахыг л би эрхэмлэдэг. Хэрэв танд өөрийн гэсэн ажлын туршлага нөөц бололцоо хуримтлагдсан, түүнийгээ яаж гардаж хийх аргаа мэддэг бол бид хамтран ажиллах боломж байж болох юм.

7. Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгч нь ямар нэгэн хууль бус, зохиогчийн эрх зөрчсөн мэдээлэл (бүх төрлийн файлууд)-ыг оруулах эрхгүй бөгөөд энэ нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг тухайн хэрэглэгч хариуцна. Манай үйлчилгээг хууль бус зүйл, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр сэтгэгдэл, бичлэг илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчихийг хатуу хориглоно.

8. Өөрчлөлт болон шинэчлэлт

Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх эртэй бөгөөд өөрчлөлт хийх тохиолдолд вэб сайт нь түр хугацааны зогсолт хийж болно.

9. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч нь дэлгүүрийн аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүргийг хүлээнэ.

10. Оюуны өмчийн эрх

Дэлгүүрийн бараа болон дасгалжуулалт нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана. Хөтөлбөртэй холбоотой вэб сайт,  тэдгээрийн мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

11. Үйлчлэх хууль дүрэм журам, маргаан шийдвэрлэх

Монгол улсын үндсэн хуульд заасан хууль тогтоомжийн хүрээнд үйлчилнэ. Үйлчилгээний нөхцөлд заагдсанаас бусад үүссэн харилцааг Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

12. Нууц хамгаалалт

Гишүүний мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ. Сагсанд худалдан авалтын түүх багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй. Тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй. Хэрэглэгч өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

13. Цахилгаан шуудан холбоо болон Facebook холболтын тухай

Хэрэглэгч аль болох хэрэглэгчийн нэр, нууц үг, нууж мэдээлэлээ дамжуулахгүй байж үйлчилгээг хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! 

14. Дасгалжуулалт хийхтэй хамааралтай нөхцөлийн тухай

Дасгалжуулалт бол сэтгэл зүйч, физиологич, консултант гэх мэтийн бусад үйлчилгээнээс ялгаатай харилцаа юм. Дасгалжуулалтын үр дүн янз бүр, үйлчлүүлэгчийн сэтгэхүйн орчин, нөхцөл оюун санааны бэлэн, бүрэн хариуцлагатай байдлаас шалтгаалдаг тул гаргах үр дүнг үйлчлүүлэгч бие даан хариуцаж, бодит үйл амжилтанд хүргэх ажиллагааг хийнэ.

14.а. Өөрчлөлт хийх:

Дасгалжуулалтын тохирсон цагийг цуцлах, өөр өдөрт товлох тохиолдолд тохирсон цагаасаа дор хаяж 48 цагийн өмнө мэдэгдэнэ.

14.б. Хожимдох, таслах:

Дасгалжуулалтын цагаас хоцрохгүй, таслахгүй байхыг хатуу анхаарна. Хоцорсон, тасалсан цагийг нөхөж олгохгүй.

14.в. Дасгалжуулалтын үед:

– Үзэг, дэвтэр, календар ойрхон байлгах – Оюун санаагаа бүрэн дайчилж, анхаарлаа төвлөрүүлж болох чимээ шуугиангүй, тухтай орчин сонгох – Оюун санаагаа нээлттэй, өөртөө тунгаах бололцоог олгох, өөдрөг, асуудлыг шийдэх талаас нь харах

14.г. Нэмэлт цаг:

Дасгалжуулалтын цагуудын хооронд асууж лавлах, тулгарсан асуудлаа тулж ярилцах, амжилтаа тэмдэглэхэд дасгалжуулагчид чөлөөтэй имэйлээр харилцах, туслалцаа дэмжлэг авах

14.д. Харилцаа:

Дасгалжуулагч танд итгэнэ, таныг амжилтанд хүрэх хүсэлтэй, хариуцлагатай гэдэгт итгэнэ. Таныг зорилгодоо амжилттай хүрэхэд дэмжлэг үзүүлнэ. Шүүмжлэлгүйгээр ойлгож харилцана. Дасгалжуулагч тантай яаж ажиллавал танд илүү дэмжлэгтэй байж болох талаар чөлөөтэй саналаа солилцож, шударга харилцаа үүсгэнэ үү. Таны зорьж буй чиглэлд нийцүүлэхэд таны дотоод нөөц чадварт хүрэх нууцыг бид хамтдаа нээх учиртай.

14.е. Зөвлөгөө:

Дасгалжуулагч таны дотоод нөөц бололцоонд байгаа хариултыг олоход туслах болно. Танд тохирох хариулт зөвхөн танд бий.

14.ё. Гэрээ цуцлах:

Гэрээний урт богино хугацааг үйлчлүүлэгчийн зорилго, хэрэгцээнд тааруулж зохицуулж болно. Нэмэлт мэдээллийг “Гэрээ цуцлах ба гэрээ хийхгүй байх нөхцөл” нэртэй материалаас үзнэ үү. Амьдралын Дасгалжуулагч Monica Batsukh (Б. Мөнгөнтуяа) би өөрийнхөө мэдлэг, ур чадвараа хамгийн дээд түвшинд ашиглаж таныг амжилтанд хүргэх, амьдралын бэрхшээлийг давж боломжийг нээх ур чадварыг олгох дасгалжуулахаа амлаж байна. Би таны хүсэл эрмэлзэлд итгэж, таны нөөц бололцоог хамгийн дээд хэмжээнд ашиглах бүхий л оюуны хэрэгцээг бэлэн болгохын төлөө ажиллана.

15. Ёс зүйн баримтлах зарчим

 15.а. Ерөнхий зүйл

Монгол Амьдралын Дасгалжуулагч ХХК (цаашид МАД гэгдэх)-ийн үйл ажиллагаанд ажилладаг бүх ажилчид, хамтран ажиллагч, дадлагажигч, үйлчлүүлэгч, гишүүн, сонирхогч, сурагчид, дэмжигчид буюу Харилцагч Амьдралын Дасгалжуулагчийн мэргэжлийн Ёс Зүйн Баримтлах Зарчимыг (The Code of Professional Conduct) даган мөрдөх ёстой. МАД-ийн үйл ажиллагаа нь Олон улсын Амьдралын Дасгалжуулагчийн Нийгэмлэгийн мөрдөх ёс зарчимын дагуу энэхүү Ёс Зүйн Баримтлах Зарчимыг баримталдаг. Хэрэв уг зарчим мөрдөгдөөгүй нь батлагдвал, харилцагч хуулийн өмнө хариуцлага хүлээж, гарсан хохирол алдагдалд тохирох нөхөн төлбөр оногдуулна. Ёс Зүйн Баримтлах Зарчимыг харилцагч баримтлаагүй тохиолдолд, МАД биечлэн нягталж үзээд хэрэв харилцагчын буруутай нь нотлогдсон тухайн тохиолдолд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй эсвэл харилцааг таслан зогсоох эрхийг хуулийн өмнө эдэлнэ. Бүх эрх, үүрэг, хариуцлагыг хуулийн өмнө шударгаар зохицуулна.

  1. Бүх харилцагчыг ёс суртахууны өндөр зарчим баримталж, үнэн шударга, хариуцлага ухамсарыг дээд зэрэгт чандлан мөрдөхийг дэмжинэ.
  2. Бусад гишүүдээ харилцан хүндэтгэн, хувийн чанд нууцыг чанд хадгалах, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн нийтлэг үзэл хандлагыг баримтална.
  3. МАД бизнесийн нууцыг чандлан сахиж гуравдагч байгууллага иргэдэд харилцагчын тухай мэдээллийг дамжуулахгүй.
  4. Харилцагч МАД-ийн бизнесийн эрх ашгийг хүндэтгэн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх.
  5. МАД-ийн үйл ажиллагааны гэрээ, хамтын ажиллагааныхаа зорилго нөхцөлийг хүндэтгэн үзэж, дасгалжуулалтын бүх үйл явцад шударга үнэн байдлаар, үр дүн гаргах зорилгоор, хүндэтгэлтэйгээр сэтгэл зүрхээ дайчлан хариуцлагатай хандах.
  6. Харилцагч этгээд үнэн шударга мэдээллийг өгөх ёстой бөгөөд өгсөн мэдээллүүд өөр бусад чиг хандлага, буруу сэтгэгдэл, худал хуурмаг агуулга багтаагаагүй байх.
  7. Гэрээ болон ажиллах дасгалд өөрийн зорилго тэмлүүлэлд нийцэх тодорхой хариултуудыг өгч, харилцан эрх ашгаа хүндэтгэх.
  8. МАД-тай ажиллах явцдаа өөрийн зорилгоо тодорхой тусгаж өгөөгүй эсвэл үр дүнгээ гаргахад эрч хүч оюун санаагаа зориулж ажиллаагүйгээр гомдол зарга үүсгэхгүй байх.
  9. МАД-тай хамтран ажилласан ажлын явцад хийсэн, харилцан ажиллагааны холбогдох бичиг баримт, хариулт өгөгдөлүүдийг хадгалж авч үлдэх хариуцлагыг харилцагч этгээд өөрөө хүлээнэ.
  10. МАД харилцагчийн хувийн нууцыг чандлан хадгална.
  11. МАД харилцагчийн хувийн түүхээс олон нийтэд хүртээлтэй жишээ болгон цаашдын уран бүтээлдээ нэрийг нь нууцлан ашиглах эрхтэй.
  12. МАД харилцагчийн нөхцөл байдлаас хамааран хамтран ажиллахаас татгалзах, бусад төрлийн үйлчилгээ рүү чиглүүлэх, цагийн тохиргоог өөрчлөх эрхтэй.
  13. МАД маргалдаан зөрчилдөөн, хувь хүний шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс гар бие оролцохоос зайлсхийнэ.
  14. Харилцагч МАД-тай маргаан зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийх. Хувь хүний харилцаандаа МАД-ийг оролцуулах хандлага шаардлага тавихгүй байх.
  15. Мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй амьдралын дасгалжуулагчийн орон зайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэх.
  16. Өөрийн олсон мэдлэг, туршлага, чадвараа МАД-ийн бусад гишүүдтэй хуваалцах эрхтэй.
  17. МАД-ийн гэрээ, үйл ажиллагааны аргачлал, уран бүтээлийн оюуны өмчийн бүтээлийг хүндлэх, хуулийн дагуу баримтлах.
  18. МАД 18 нас хүрээгүй хүүхдэд эцэг эх, харгалзагчийн зөвшөөрөлтэйгээр л дасгалжуулалт хийнэ.
  19. МАД-ийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн алдаа, гомдол, чирэгдэл, буруу төсөөлөл ойлголт, нийтийн эрх ашгийн зөрчилтэй асуудалд МАД-тай холбоо барьж мэдэгдэх.
  20. Бүх хуулийн асуудалыг олон улсад зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн аргачлалаар авч хэлэлцэнэ, харилцагч гадаадын өөр улсад байгаа эсэхээс хамаарахгүй.
  21. МАД-ийн амаар болон бичгээр бэлтгэгдсэн бүх үйл ажиллагаа, маркетинг материалууд, Их Британи улсын хууль зар сурталчилгааны стандарттай хамааралтай, үнэн шударга, бодит үнэнийг тусгана.
  22. Энэхүү Ёс Зүйн Зарчим нь МАД-ийн үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хамааралтай бөгөөд эрх чөлөөтэй түгээгдэнэ.
15.б. Гэрээ цуцлах ба гэрээ хийгдэхгүй нөхцөл

Монгол Амьдралын Дасгалжуулагчийн Үйлчилгээний Гэрээг цуцлах нөхцөлүүд нь

1. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, Үүнд:

  • Гэрээнд тусгагдсан хугацаа дууссан тохиолдолд
  • Үйлчлүүлэгч төлөвлөсөн зорилгодоо хүрсэн
  • Үйлчлүүлэгчийн хувийн сонголтоор

2. Амьдралын Дасгалжуулагчийн хүсэлтээр, Үүнд:

  • Үйлчлүүлэгчийн хувийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх зорилгоор дээр дурьдсан нөхцөлүүдэд
  • Дасгалжуулагчын хувийн сонголтоор
  • Монгол Амьдралын Дасгалжуулагчийн Ёс Зүйн Баримтлах Зарчим алдагдсан тохиолдолд
  • Гэрээт хугацаа дуусахаас өмнө буюу үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдлын шалтгаанаас ажиллах боломжгүй болсон тохиолдолд Монгол Амьдралын Дасгалжуулагч бүх үйлчлүүлэгчийг амжилтанд хүргэхийн тулд 100% өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах боловч зарим нэгэн үйлчлүүлэгчийн хувийн хандлага нөхцөл байдлаас шалтаалан гэрээт хугацаа дуусахаас өмнө дасгалжуулалтын үйл ажиллагааг цуцлах эрхтэй.

Эдгээр нөхцөлийг дурьдвал, Үүнд

I. Үл Итгэгч буюу Амьдралын Дасгалжуулагчийн гаргах үр дүн үйл ажиллагаанд үл итгэсэн хандлагаар төвөгтэй зан авир гаргадаг үйлчлүүлэгч. Дасгалжуулагчын үйл ажиллагаанд огт итгэдэггүй, хийж буй ажилтай хамтран ажиллах хүсэлгүй хүнтэй Монгол Амьдралын Дасгалжуулагч хамтран ажиллахгүй. Амьдралын Дасгалжуулагчийн Үйлчилгээний Гэрээнд заасан заалтуудыг уншиж хүлээн зөвшөөрсөн буюу өөрийгөө 100% ямар эргэлзээгүй зориулж амьдралдаа өөрчлөлт хийсэн хүсэлтэй, итгэл тэмүүлэлтэй хүнд Амьдралын Дасгалжуулагчийн ажлын үр дүн өндөр гардаг.

II. Төлбөрөөс Зайлсхийгч буюу Урьдчилсан төлбөр хийгээгүй үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагчийн үйлчилгээний гэрээ хийсэн ч урьдчилсан төлбөр хийгдээгүй үйлчлүүлэгчтэй дасгалжуулагчын цаг тохирохгүй. Тиймээс хувийн дасгалжуулагчын гэрээнд тусгагдсан төлбөрийн хэмжээг урьдчилж хийсэн хүнтэй л цагийн хуваарьт оруулж ажиллана. Гэрээг сунгах хүсэлтэй үйлчлүүлэгчтэй төлбөр хийгдсэний дараа үргэлжлэл дасгалжуулалтыг хийнэ.

III. Хоцролт буюу Дасгалжуулалтын цагаас байнга хоцорч ирдэг үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагчтай ажиллаж амжилтанд хүрэх үйл ажиллагаанд маш нарийн цаг баримтлах хувийн хариуцлага маш чухал байр суурийг эзэлнэ. Дасгалжуулалтанд эхний удаа 15 минут дотор хоцролтыг нөхөж олгоно. 2 дахь удаагийн 15 минут доторх нөхөн олгохгүй. Таслалт буюу огт дасгалжуулалтын цагтаа ирээгүй үйлчлүүлэгчийн төлбөрийг нөхөн олгохгүй. Хэрэв дасгалжуулагчтай тохирсон цагийг хүндэтгэх шалтгаанаар өөрчлөх шаардлагатай бол гэрээний хугацааны туршид 1 удаад 24 цагийн өмнө мэдэгдэх эрхтэй. 24 цагийн дотор мэдэгдсэн дасгалжуулалтанд цагийн хөлсийг буцаан олгохгүй. Үйлчлүүлэгчид тохирох хамгийн чухал аргачлал бол дасгалжуулалт хийхэд чөлөөтэй боломжтой цагийг зөв тохирч цаг авах.

IV. Сөрөг үзэлтэн буюу байнга гутранги хандлагаар ханддаг үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагч үйлчлүүлэгчийн дотоод ертөнцийн хэл, үйлчлүүлэгчийн шаналал, хязгаарлагдмал итгэл, орчин нөхцөлийг нь тэлэх хандлага чиглэлд үйлчлүүлэгчийн сорьж хөгжүүлэх чиглэлд ажиллах боловч аливаад гутранги хандах хандлагаа ойлгосон ч түүнийгээ өмөөрч хамгаалан засаж өөрчлөлт хийх хүсэл сонирхолгүй үйлчлүүлэгчийг үргэлжлүүлэн дасгалжуулахаас татгалзах эрхтэй.

V. Шаардагч буюу дасгалжуулагчаас өөрийн хүссэнийг шахаж шаарддаг үйлчлүүлэгч. Ийм хандлагатай үйлчлүүлэгчид ихэвчлэн өөртөө байхгүйг бусдаас нэхэх, хувийн асуудлынхаа шийдлийг дасгалжуулагчаас хайх хандлага илэрхийлдэг. Ийм нөхцөл дасгалжуулагчийн үүрэг ролийг асуудал бэрхшээл шийдэгч болгон харах, өөрийн амьралын хариуцагыг бусдад тохох, бусдыг буруушааж тайвшрал авах үүднээс бий болдог. Хэрэв үйлчлүүлэгч ийм хандлага гаргаваас дасгалжуулагч сануулан ойлгуулахыг хичээх бөгөөд энэхүү хандлага олон удаа давтагдан үргэлжлэх тохиолдолд гэрээг цуцалж дасгалжуулалтыг зогсоох хүртэл эрхийг эдэлнэ. Энэ асуудлаас зайлсхийх хамгийн гол арга нь Амьдралын Дасгалжуулагчийн үүрэг ролийг ойлгон хүндэтгэх, өөрийн амьдралдаа 100% хариуцлага хүлээх, өөртөө байгаа нөөц бололцоо, хүч чадал, ирээдүйн амьдралыг гартаа аван удирдан жолоодох итгэлтэй хандлага юм.

VI. Өртэй хүн буюу санхүүгийн асар хүнд дарамтанд байгаа үйлчлүүлэгч. Амьдралын Дасгалжуулагч санхүүгийн хүнд дарамттай үйлчлүүлэгчийг санхүүгийн хямралаас аврагчын үүрэг ролийг гүйцэтгэхгүй. Дасгалжуулагч санхүүгийн хяналт олж авах, орлогын чадвараа ахиулах чиглэлд үйлчлүүлэгчийг чиглүүлж стратегитай ажиллах боловч үйлчлүүлэгчийн санхүүгийн хямралаас үүдэн гарч буй сэтгэл зүйн дарамт, стрессийг зохицуулахад үйл ажиллагаа хийхгүй. Гагцхүү санхүүгийн байдлаа хяналтандаа авсан, өөрийн оюун санаагаа бүрэн хянаж чадах чадвартай бөгөөд бүрэн хүсэл эрмэлзэлтэй үйлчлүүлэгчтэй гэрээний дагуу ажиллана.

VII. Донтсон хүн буюу муу зуршилдаа хөтлөгдөж сэтгэл мэдрэлийн хяналтаа алдсан хүн. Амьдралын Дасгалжуулагч төрөл бүрийн хяналтаас гарсан донтой, сэтгэл мэдрэлийн хяналтгүй хүнийг дасгалжуулахаас татгалзах бүрэн эрхтэй. Үүнд, хар тамхи хэрэглэдэг, архинд орсон, мөрийтэй тоглодог, гэр бүлийн хүчирхийлэл, секс гаж зуршилтай, сэтгэл зүйн хүнд стресст автагдсан, эрүүл орших чадвар хяналтгүй болсон үйлчлүүлэгчийг таньж илрүүлсэн мөчөөс хойш өөр төрлийн үйлчилгээ, тусламж авах чиглэлд шилжүүлэх зөвлөгөө өгөхөөс гадна, үйлчлүүлэгчийн бүрэн эдгэрсэн эсвэл тухай асуудал цэгцэрсэний дараанаас эхлэн дасгалжуулалт хийх талаар дахин авч хэлэлцэнэ.

15.в. Гомдол маргаан таслах аргачлал

МАД бол өөрийн харилцагч үйлчлүүлэгчийн зорилгод чиглэгдсэн амжилтанд дэмжлэг үзүүлэхийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн Монгол орны иргэдэд өндөр зэрэглэлийн боловсрол, нийгмийн эрүүл орчинд өсөн хөгжиж дэвшихэд бүх потенциалаа зориулдаг бизнесийн байгууллага юм. Энэ зорилгынхоо дагуу хамтран ажиллагч хувь хүн, байгууллагын өсөн хөгжих оюуны нөөц бололцоо, орчин нөхцөлөө сайжруулахад нь дэмжиж өгдөг. Ялангуяа Гэрээт амьдралын дасгалжуулагчийн үйл ажиллагааны аргачлалын явцад үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадын зорилгодоо хүрэх амжилт үр дүнг бий болгоход төвлөрдөг төдийгүй, тодорхой ажлын төгсгөлд үр дүн бий болсон эсэхээс шалтгаалан бий болж болзошгүй гомдол маргааныг таслах аргачлалыг энд танилцуулъя. Хэрэв харилцагч ямар нэгэн байдлаар МАД-ийн үйл ажиллагаанд гомдолтой эсвэл тодорхой асуудал байгаа бол бид гомдол маргааныг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэхийг эрмэлздэг. Ялангуяа үйлчлүүлэгч 3-аас 6 сарын гэрээтэй ажилласан, гэрээний хугацааны төгсгөлд гаргасан үр дүнгээ хангалтгүй байна гэж үзвэл МАД-д гомдол гаргах илүү нухацтай шалтгаан байж болохыг үгүйсгэхгүй. МАД чанартай үйлчилгээ хүргэхийг эрхэм болгож ажилладаг ч, зарим тохиолдолд ямар нэгэн алдаа эндэгдэлтэй, буруу ташаа ойлголт бий болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хувь хүмүүс, байгууллагын гомдол маргааныг шийдвэрлэхэд зориулж тодорхой үе шаттай шийдэл хийх аргачлал боловсрууллаа.

15.г. Гомдолтой тохиолдолд гомдолыг барагдуулах аргачлал

Бид гомдолыг мэргэжлийн түвшинд шийдэл гаргахыг эрмэлздэгээрээ онцлог юм. Нөгөө талаар гомдол маргааныг нухацтай авч хэлэлцсэнээр манай бизнесийн үйл ажиллагаа явцаа сайжруулах өөрчлөлт хийхэд сайн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс бидэнд юуг сайжруулах шаардлагатай байгаа тал дээр танд таалагдахгүй байгаа эсвэл хүлээн зөвшөөрөмгүй асуудлыг бид авч хэлэлцэх болно.

1-р үе шат, Бидэнтэй холбогдон утсаар санал бодлоо илэрхийлж болно. Бид боломжынхоо хэрээр тухайн үед нь шийдэх болно. Хэрэв тийм боломж нь гараагүй, шаардлагатай мэдээлэл, үйл ажиллагааны нөөц бололцоо одоогоор бэлэн биш бол бид тухайн санаа оноог ирээдүйн үйл ажиллагаандаа судлан авч хэлэлцэх болно.

2-р үе шат, Хэрэв таны тавьж буй асуудал хойшлуулашгүй, эсвэл илүү нухацтай хандах шаардлагатай гэж үзвэл бичгээр гомдол саналаа илэрхийлж болно. Ийм үед бид таныг доорх хэдэн зүйлийг нарийвчлан бодолцож санал бодлоо гаргахыг хүсэж байна. МАД-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудтай үл нийцэх үйл ажиллагаа явуулсан бол гомдол гаргах үндэслэлтэй. Гомдол маргаан гаргахаас өмнө бодож үзэх үндэслэлүүд

  1. МАД-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудыг харилцагч этгээд өөрөө нэг бүрчлэн мөрдсөн байх.
  2. МАД-ийн өгсөн материал, дасгал, хийх ажлуудыг нэг бүрчлэн үзэж танилцаад өөрийн зүгээс 100% чармайлт, амжилтанд хүрэх хариуцлага гаргасан байх.
  3. МАД-ийн төлбөрийг цаг тухайд нь барагдуулсан байх.
  4. МАД-тай тохирсон цагийн хуваарийг мөрдсөн байх.
  5. МАД-д үнэн зөв мэдээлэл өгсөн байх.
  6. МАД-ийн ажлын үр дүнгээс бий болсон өөрчлөлтүүдийг зөв үнэлгээ өгсөн эсэхээ шалгах. Гомдол захидалыг өөрийн овог нэр, оршин суух хаяг, асуудалын хамтаар маш тодорхойгоор бичсэн имэйлээр хүлээн авна.

Хүлээн авах хаяг MongolianLifeCoach@yahoo.com

Гомдолыг тодорхой баримтлалтайгаар хүлээн авч нарийн судалсаны үндсэн дээр ажлын 10 хоногийн дотор хариулт илгээнэ. Хариулт шийдвэрийг гаргахдаа доорх үндэслэлийг баримтална.

  1. МАД-ийн Ёс Зүйн Баримтлах Зарчимд нийцсэн эсэх
  2. Үйлчлүүлэгчийн гэрээт дасгалжуулагчийн асуулга дасгалуудад хариулсан хариултуудын бодит үнэнтэй нийцэж буй эсэх
  3. Үйлчлүүлэгчийн зорилго, хүсэл тэмүүлэл хэрхэн гэрээт дасгалжуулагчийн үйл ажиллагаанд нийцэлдэж байсан эсэх
  4. Үйлчлүүлэгч өөрийн зүгээс 100% чармайлт, хариуцлагатай хандаж буй эсэх
  5. Үйлчлүүлэгч дасгалжуулагчын өгсөн дасгалуудыг гүйцэтгэл хийсэн эсэх
  6. Өнөөг хүртэл хийсэн амжилтууд, бодит байдлаас ургасан дүгнэлтүүдийг зөв үнэлж байгаа эсэх Ихэнх гомдол маргаанууд дээрх 2 үе шат дээр бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.

3-р үе шат, Хэрэв МАД-ийн гаргасан гомдол маргааныг таслах аргачлал шударга бус байна гэж үзвэл хууль зүйн эсвэл бусад төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагад хандаж гомдолоо барагдуулж болно. МАД таны цаг боломж, нөхцөлийг зөв үнэлж, хуулийн дагуу шударга арга хэмжээ шийдвэр гаргахын тулд дэмжлэг үзүүлнэ. МАД гомдол маргаантай байгаа хүний хувийн нууцыг чандлан хамгаалах болно.  

 

 

Таны амжилтын түнш,

Monica Batsukh Монгол Амьдралын Дасгалжуулагч ХХК

www.MonicaBatsukh.com