Description
Бэрхшээл ба Боломж Podcast 09 – Өр зээлийн асуудал, яаж шийдэх вэ?
Энэ удаагийн сэдэв, ялангуяа Монголчуудын өнөөгийн нийгмийн мөнгө өр зээлтэй холбогдсон эмзэг асуудлыг хөндсөн тул ярилцаад 2 тусдаа нэвтрүүлэг болгон бэлтгэсэн юм.
Хэрэв та өр зээлийн асуудлаа шийдэж сурч, мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өр зээлийн талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудын хоорондох холбоос, түүнээс гарах чухал аргуудыг зааж өгөх болно.
Podcast 09-1 сонссоноор та,
- Хүмүүсийн хоорондох харилцаанд өр зээл мөнгөний асуудал яаж нөлөөлдөгийг заана.
- Таны өмнө тулгараад байгаа өр зээл тойрсон бэрхшээлүүдийг шийдэх аргаа олж харах болно.
- Илүү ухаалаг шинэлэг гэр бүлийн, найз нөхдийн харилцааг бүтээхэд суралцана.
- Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
- Өрөнд оруулдаг муу зуршилаа эвдэж сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.
Podcast 09-2 сонссоноор та,
- Цалингийн зээл болон байрны зээлнээс үүсдэг ноцтой алдаануудыг ойлгож авна.
- Таны ирээдүйд хэрэгтэй санхүүгийн ашигтай шийдэх аргаа олж харах болно.
- Ирээдүйд гарч болзошгүй улам том хор уршигаас урьдчилан сэргийлж чадна.
- Эдийн засгийн хямралын энэ аюултай орчиныг ч давж гарах оюун ухааны хүч чадал, мөнгөтэй харицах ур чадварыг суралцана.
- Та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.
- Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд өөрийнхөө амьдралаа хэрхэн өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.