МИНИЙ САГС

Shop

HomeAudio bookБЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ аудио ном

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ аудио ном

60,000 

“Бэрхшээл ба Боломж – Намайг ядуурлын ангалаас амжилтын оргилд хүргэсэн нууц”  

Бэрхшээлдээ шантарч суух уу? эсвэл Боломжоо ашиглаж сурах уу? 
Сонголт таны гарт… 
Бэрхшээл тулгарсан үедээ номоо сонсоорой.

Сонсож үзээрэй. Танд таалагдана. Таны оюун ухааныг хурцална. 





Category:

Description

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ аудио ном

Магадгүй та Бэрхшээл ба Боломж номыг хэвлэсэнээр нь авч уншсан байж магадгүй. Уншаад танд таалагдаад, их юм сурсан юм шиг санагдаад байгаа атлаа бас л амьдралаа өөрчилж чадахгүй байгаа бол би танд энэ аудио номыг олж авч сонсохыг захих байна. Хүний оюун санаа уншсан юмныхаа 10 хувийг л хэрэгжүүлдэг. Гэтэл сонссон юмныхаа 20 хувийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл уншсан номноос чинь 2 дахин илүү амьдралаа өөрчлөх боломжийг энэ аудио номоор дамжуулан олж аваарай.

Миний туршлагаар ч ялгаагүй, миний тархийг, оюун ухааныг миний далд ухамсарыг хамгийн их өөрчилдөг байсан гайхалтай эрч хүчийн эх үүсвэр бол гадуур явж байхдаа, хаа явсан газраа, мөч бүхэндээ тархиндаа орж ирэх сөрөг бодлыг иймэрхүү өөдрөг аудио, хувь хүний хөгжлийн гайхалтай мэдээллээр дүүргэдэг байлаа. Ингэсний хүчинд л миний амьдрал өөрчлөгдсөн. Одоо таны ээлж…

 

  • Та ажил, гэрийн хооронд зам зуураа өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байна уу?
  • Та ном унших хэрэгтэй гэж боддог мөртлөө унших зав гаргаж чадахгүй байна уу?
  • Танд ном уншиж сууж сураагүй, дуустал нь унших тэвчээр дутдаг уу?
  • Та Бэрхшээл ба Боломж номыг уншсан ч амьдралдаа улам хүчтэй нөлөөлүүлж амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу?

 

Тэгвэл аудио ном танд хамгийн тохиромжтой. Уншдаг ном буюу аудио номыг сүүлийн үед хүмүүс их хэрэглэдэг болжээ. Өнөөгийн нийгэмийн хурдацтай хөгжилд ном уншиж суух зав гардаггүй атлаа байнга өсөж хөгжих шаардлагатай тулгарч байна. Ялангуяа Бэрхшээл ба Боломж номыг дахин дахин уншиж ширээний номоо болгож өөрийн оюун ухаандаа өдөр тутам ашиглаж хэрэгжүүлэхийг хүсэж буй уншигчидийн хүсэлтээр Бэрхшээл ба Боломж номыг аудио ном болгох асуудал тавигдсан  юм.

Уншдаг номыг олж авсанаар та аудио СД-гээр эсвэл Ipod, МР3 тоглуулагч, цаашилбал Iphone, Blackberry, Android гээд SMARTPHONE доо татаж суулгаад хаа яваа газраа сонсоод явах боломжтой юм.

Магадгүй Бэрхшээл ба Боломж ном танд эх хэвлэлээрээ байдаг, магадгүй та уншаад дууссан байсан ч, аудио ном илүү таны оюун санаанд өдөр тутам, магадгүй ажлаа хийж байхад тань оюун санааг чинь өөдрөг үзэл, амьдралын итгэлийг шинээр суулгах болно. Таны оюун ухаанд байнга сэргээж номны боломжуудыг амьдралдаа бий болгож бүтээхэд уншдаг ном илүү их хүч, амьдралдаа өдөр тутам ашиглах бүрэн боломжийг бий болгох юм.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ аудио ном”

Your email address will not be published. Required fields are marked *